Вэб сайт бүтээх үйлчилгээ
Зөвхөн танай байгууллагын онцлог болоод үйл ажиллагааны чиглэлд тохирсон цорын ганц дизайныг мэргэжлийн дизайнер зурж гүйцэтгэх бөгөөд програмчлалын ажил хийгдэхээс өмнө зурагдсан дизайн дээр захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт өөрчлөлтийг оруулах боломжтой.
Вэб сайтын дизайнаас гадна тухайн сайтын найдвартай болоод аюулгүй ажиллагаа маш чухал байдаг бөгөөд орчин бид орчин үеийн техник, технологийг ашигладаг. Манай програмистууд ASP, HTML, CSS, jqueryAjax , PHP5 ,XML based Technology, JavaScript, AJAX, DHTML, Java, PHP, MySQL, MsSQL, HTML5, StrutsTile, Spring MVC, JSP, Hibernate, jquery зэрэг вэб програмчлалын технологуудыг эзэмшсэн бөгөөд таны сайтад эдгээрийн онцлог, давуу талуудыг багтааж өгдөг.
Програм хангамж зохиох үйлчилгээ
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн програм хангамжийн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, нэвтрүүлэх улмаар үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааг нь сайжруулах, өсөн дэвжихэд нь туслах явдал юм. Аливаа системийг хөгжүүлэх болон хэрэгжүүлэх процессыг зохих журмын дагуу системийн шинжилгээ, тодорхойлолт, загварчлал, програмчлал, хэсгийн туршилт, интеграцчлал, системийн туршилт, сургалт, гарын авлага боловсруулалт, суурилуулалт, тохиргоо, техник үйлчилгээ гэсэн иж бүрэн дарааллын дагуу явуулдаг.
Мөн програм хангамжийн хөгжүүлэлтэд Case загварчлал, обьект хандалттай програмчлал (OOP), Model View Controller архитектур, CVS, төслийн удирдлагын сүлжээний орчны системүүд зэрэг орчин үеийн дэвшилтэт арга барил, туршлага, технологийг ашигласнаар ажлын эцсийн үр дүн хэрэглэгчид тулгуурласан, тэдний хүсэн хүлээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цогц байдлаар шийдэж чаддаг юм. Түүнчлэн програм хангамжийн системийг оновчтой зохион байгуулах, түүнийг захиалагчдын онцлог шинж чанарт тохируулан өргөтгөх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг хялбар болгон, гарах зардлыг эрс багасгах давуу тал, боломжийг олгодог. Програм хангамжийн хэлтсийн чадварлаг боловсон хүчнүүд нь дараах арга, хэрэгслүүдийг ашиглан захиалагчдын шаардлагад нийцсэн системийн цогц бөгөөд оновчтой шийдлүүдийг боловсруулдаг. Үүнд:
1. Архитетур, дизайн, case хэрэгслэлүүд
2. Вэб програмчлал
3. Програмчлалын хэл, хэрэгслэлүүд
4. Өгөгдлийн сангийн системүүд
5. Багийн ажлын хэрэгслэлүүд
Техник хангамжийн шиидэл гаргах
Мэдээллийн технологийн энэ зуунд техник технологийн шийдлийг зөв оновчтой сонгон хэрэглэх нь бидний ажил амьдралд асар их боломжуудыг бий болгон цаг мөнгийг хэмнэх болсон билээ. Манай компани та бүхэнд техник технологийн тал дээр мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөн шаардлагатай тохиолдолд хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг найдвартай хямд үнээр нийлүүлэн угсарч ажиллагаанд оруулжөгөх болно. Түүнчлэн тусгай зориулалты нэлектрон тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээн таны хэрэгцээнд нэвтрүүлж өгөх болно.
1. NETWORK solution - Сүлжээнийархитектур Аж ахуй нэгж байгууллагуудын дотоод сүлжээний зохион байгуулалтыг цогцоор нь шийдэн байгуулж өгөх үйлчилгээ. Түүнчлэн томоохон барилга байгууламжуудын хоорондын сүлжээ байгуулна.
2. Хяналтынкамер - Дохиоллын систем Хяналтын системийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон түүн дээр суурилсан дохиолол хамгаалалтын систем суурилуулах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд: Төрөл бүрийн хяналтын камерыг хэрэгцээ шаардлагын дагуу суурилуулан найдвартай ажиллагааг нь ханган өгөх. Утаа мэдрэгч, хөдөлгөөн мэдрэгч болон нэмэлтээр температур мэдрэгч, гэрэл мэдрэгчүүдийг суурилуулан өгнө.
3. Электроник - Автоматжуулалт Ажлынбайр болон хувийнхэрэгцээнд тохирсон хүний хөдөлмөрийг хөнгөвчлөн, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн автомат электрон тоног төхөөрөмжийг зохион таны хэрэглээнд нэвтрүүлэх. Таны хүссэн бүх төрлийн тоног төхөөрөмжүүдийн талаар судалгаа хийж захиалгаар нийлүүлэн угсарч суурилуулна.Түүнчлэн таны өөрөө оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжид тань дүн шинжилгээ хийж угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
Брэнд бүүк хийх үйлчилгээ
Өнөө үед албан байгууллага бүр өөрийн өнгө төрхийг бүрдүүлж эхлэх болсон бөгөөд танай хамт олон ч гэсэн энэ зүйлээс хоцрохгүйг хүсвэл манай мэргэжлийн дизайнер танай байгууллагын өнгө төрхийг шинээр сэтгэж хийх болон хуучин логон дээр тань тулгуурлан бүтээж өгч үйлчилнэ. Брэнд бүүкийг зохиохын тулд танай логоны хэлбэр, өнгөнд тулгуурлах эсвэл шинээр зурж үйлчлэх боломжтой. Ингэхдээ дизайны хувьд бүрэн шийдэхээс гадна стандартыг ч орхигдуулахгүй бөгөөд брэнд бүүкийн салбар нэгж тус бүрд тухай бүрийн ерөнхий стандартуудыг тусгана. Брэнд бүүкд:
1. Лого дизайн
2. Вэб сайтын дизайн (програмчлал)
3. Нэрийн хуудасны дизайн
4. Брошур, танилцуулга, тараах материалын дизайн
5. Албан бичгийн дизайн (албан бланк)
6. Ажлын үнэмлэхний дизайн
7. Бүх төрлийн зурагт хуудас, самбарын дизайн
8. CD, DVD-ны нүүрний, хавтасны дизайн зэрэг багтах бөгөөд нэмэлтээр "Телевизийн зар сурталчилгаа, шторк", "Жижиг хэрэгслэлийн дизайн" (бичгийн хэрэгсэл, аяга г.м), "Мултимедиа CD", Интерьер дизайны шийдэл зэргийг хийлгэх боломжтой.
График дизайн, мултмедиа / animation/ реклам сурталчилгаа
1. График 3D animation реклам2. Интерьер, экстерьер зураг
3. Хэвлэлийн эх бэлтгэл
4. Интерактив зайн сургалтын CD-ний программчлал
5. 2D, 3D хөдөлгөөнт дүрс, эффектийн программчлал
6. Клип, богино хэмжээний график видео
Бизнесийн судалгаа, зөвлөгөө өгөх
1. Зах зээлийн судалгаа2. Хэрэглэгчийн судалгаа
3. Бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
4. Маркетинг, идэвхижүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
5. Стратеги төлөвлөгөө боловсруулах
6. Хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлт
Программ хангамжийн зууч-борлуулалт
1. Үйлдлийн системүүд2. Хэрэглээний программууд
3. Вирусийн болон халдлагын эсрэг программууд
Байгууллагын гэрээт инженер
1. Байгууллагын мэдээлэл технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны гэрээт инженер
Технологийн судалгаа
1. Мэдээллийн технологийн салбар дахь дэвшилтэт технологийн судалгаа




