Компаний тухай
Суперсолюшнс компани буюу бидний үйл ажиллагааг сонирхсон танд юуны түрүүнд талархал илэрхийлье.
Суперсолюшнс компани нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Манай компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд вэб дизайн, програм хангамж, техник хангамж зэрэг мэдээллийн технологийн инженерчлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженерүүдийнхээ тусламжтайгаар явуулдаг бөгөөд даяаршиж буй дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн инженерүүд, програмистууд, дизайнеруудынхаа тусламжтайгаар хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлсээр байна. Байгуулагдсан цагаас хойш бид бүхэн боловсролын, төрийн, шашны, аялал жуулчлалын байгууллагын, уул уурхайн, барилгын, хүнсний үйлдвэрийн зэрэг олон төрлийн вэб сайтуудыг хийж ашиглалтанд оруулаад байна. Мөн зарим байгууллагуудын хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн систем, борлуулалтын мэдээллийн систем, сургуулиудын сургалтын цогц системүүдийг хийсэн нь амжилттай ашиглагдаж байна. Та бүхнийг туршлагатай, мэдлэгтэй, найрсаг хамт олон угтан авч таны сэтгэлд нийцсэн, танай байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлнэ.

Бид юу хийдэг вэ?
  • Бид дор дурдсан ажил, үйлчилгээг хамгийн чанартай сайн хийдэг бөгөөд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө чармайн ажилладаг.
  • Хувь хүн, байгууллагад хэрэгцээтэй програм хангамж (бүртгэл, хяналт, удирдлагын програмууд, . . . гэх мэт) -ийг нь шинээр хийж өгч, хөгжүүлнэ.
  • Байгууллагын мэдээллийн сүлжээг мэргэжлийн өндөр түвшинд суурилуулж, сүлжээний орчинд тухайн байгууллагын дэд бүтцийг бий болгоно
  • Хувь хүн, байгууллагад хэрэгцээтэй компьютер, холбогдох тоног төхөөрөмж (нөүтбүүк, суурин болон сервер компьютерүүд... гэх мэт) –ийг хамгийн хямдаар нийлүүлж, баталгаа гаргаж, зааж сургана.
  • Байгууллагуудад компьютерын техник хангамж, сүлжээ хангамж, програм хангамж болон холбогдох чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд зөвлөмж, зөвлөгөө өгнө.
  • Хувь хүн, байгууллагын бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээг веб болон бусад хэлбэрээр сурталчлах болоод сурталчлах үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
  • Хувь хүн, байгууллагуудын компьютер (нөүтбүүк, суурин болон сервер компьютерүүд) тоног төхөөрөмжүүдэд үйлчилгээ (засвар үйлчилгээ, програмуудын сайжруулалт, вирус устгах, . . . гэх мэт) хийж найдвартай ажиллагааг нь баталгаажуулна.
  • Хувь хүн, байгууллагуудад өндөр хурдаар интернетэд холбогдсон, найдвартай ажиллагаатай өөрийн гэсэн сервер (веб болон өгөгдлийн сангийн сервер түрээслүүлэх байдлаар ) -тэй болох боломжийг олгоно.